Monday, February 15, 2016

Дубайд сурахаар шийдлээ.

Сайн  уу

АНЭ улсын 2 дахь том хот Дубай хотоор аялсан тухайгаа хуваалцья.

АНЭ улс нь 1971 онд 7 ЭМИРАТ /хот/- доорхи 7 хотыг нэгтгэн үүссэн гэнэ.
  • 1.        Abu-Dhabi /нийслэл нь/
  • 2.        Ajman
  • 3.        Dubai
  • 4.        Fujairah
  • 6.        Sharjah

Хот бүр өөрсдийн захирагчтай бөгөөд бүгд нийлээд Federal Supreme Council.д захирагддаг байна.  7 Эмиратын ерөнхийлөгч нь Khalifa bin Zayed Al Nahyan /Абу-Даби хотын захирагч/ ерөнхий сайд Mohammed bin Rashid Al Maktoum /Дубай хотын захирагч/ юм байна.

Абу-Даби хот хэдийгээр нийслэл нь боловч Дубай аль хэдийн хөгжлөөрөө ардаа орхисон харагдсан. Дубай хот 44 жилийн түүхтэй 2015 онд 44 жилийн ойгоо тэмдэглэжээ. Дубайд дэлхийн гайхамшиг болсон, инженерийн ур ухааныг шавхсан бүх зүйлс тэнд л байна.
Жилдээ 11 сая жуулчид ирдэг бөгөөд одоо тэд газрын тосоор бтш аялал жуулчлалаар хотын төсвөө бүрдүүлдэг болсон гэнэ.

Та Дубайд энд тэндгүй бүтээн байгуулалт харна. Ажлыг хүний хүчээр зопдож хийж байнуу гэлтэй маш хурдан шинэ шинэ байшингууд сүндэрлэн босож байна. Мөн тэд World Expo2020-д зориулан бүхэл бүтэн шинэ хотыг элсэн цөл дээр барьж байхыг харлаа. 
Эдгээр байшин барилгыг ихэвчлэн Энэтхэг, Пакистанаас ирсэн гэрээний ажилчид барьдаг байна.

Дубайд чөлөөт цагаа өнгөрөөх газар дэндүү их. Хүүхдийн карк, усан парк, наран шарлагын газар, марина, дэлгүүрүүд гэх мэт. Заавал үнэтэй газраар их мөнгө үрэлгүй чөлөөт цагаа өнгөрөөж болох нь үнэхээр сайхан санагдсан.

Боловсролын системийн хувьд Англи системтэй. Бага дунд болон дээд боловсрол нь бүгд төлбөртэй.

Хотын төвөөс бага зэрэг зайдуу газар боловсролын чөлөөт бүс гэж нээсэн байна. Тэнд АНУ,Австрали, Англи, Франц, Европ, Энэтхэг,Сири, гэх мэт 28 орны их дээд сургууль Дубай академик сити-д байдаг юм байна. 

Академик сити оюутнуудад сурахад үнэхээр таатай сайхан орчин бүрдүүлсэн газар байна лээ. Олон сургуулиуд нэг дор байдаг тул олон орны найз нөхөд соёл заншил суралцах нь их гоё санагдсан.

Оюутнууд нь урд нь ажиллах боломжгүй байдаг байж. Харин одоо сургуулийн зөвшөөрөлтэй ажиллах эрхтэй болсон байна. Ажиглаад байхад европууд ажилд их хурдан ордог бас цалин өндөр байдаг юм байналээ.Харин Энэтхэг, Филлипинүүд тэнд их ажилладаг тул ажилд ороход хүндэлтэй байдаг гэж ярьсан шүү. Манай оюутнууд бол сэргэлэн дээр нь хэл сайн болохоор дороо ажилд орчдог гэсэн.

Дубайд мэргэжлээрээ ажиллах виз авах их хялбар юм. Ер нь визийг байнга шалгаад байдаггүй юм байна. 

Хэрэв бүтэн цагын ажилаа олчвол ажил олгогч нь 3 жилийн ажлын визад хамруулаад өгчихдөг юм байна. Бусад оронд ажлын визад хамрагдахад их хэцүү байдаг шүү дээ тиймээс ч манайхан ихэнхдээ хууль бусаар хар ажил хийж байдаг.
Харин Дубайд та хэлтэй мэргжилдээ сайн бол ажил олоход хялбар юм. Та доорхи сайтаас ажлын заруудыг харж болно. Энд байр хөлслөх, ажилд орох гээд бүх мэдээлэл байдаг албан ёсны сайт байна лээ.


Тэгээд ажлын 3 жилийн визаа авсны дараа гэр бүлээ спонсорлон татаж болдог гэнэ.

Хэрэв та Дубайд бизнес хйихээр зорьж байвал 51% нь заавал Араб хүн эзэмшинэ. Сонин байгаа биз. Маш цөөхөн нутгын иргэддээ ийм боломж гаргаж өгсөн нь их зөв санагдсан. Хэрэв гадны иргэн Дубайд бизнес хийх бол 49% өөрийх 51% нь таны бизнесийн хамтрагч Араб хүнийх байдаг юм байна лээ.

Гэхдээ тэнд гадны иргэдэд боломж олгосн чөлөөт бүсүүд бий. Жишээ нь Академик ситид бүх гадны сургуулиуд өөрсдийн 100%--н эзэмшилээр биснесээ хйиж болно.
Медиа сити- тэнд дэлхийн медиа хэвлэл мэдээллийн бүх акулууд байна.

Технологийн сити- Америкаар бол цахиурын хөндий тэнд байна гэх мэт эдийн засгийн чөлөөт бүсүүдийг бий болгосн байна лээ.

Надад хамгийн их таалагдсан нэг зүйл бол татвар төлдөггүй. Та цалингаа татваргүй шууд бүтэн авна мөн бизнэсийн ашигаа ч тэр татваргүй хүртэх нь.

Хотын тухай

Хот их урт бас том. Хотын төвдөө ихэнх өндөр барилгууд сүндэрлэсэн. Хотын захаар Араб загварын намхан шаргал байшингуудтай.Тэнд ихэвчлэн Филлипин,Энэтхэг ажилчид амьдарч ажиллаж байна. Юмны өртөг эдгээр дүүргүүдээр илүү хямд санагдсан.

Метро маш сайн зохион байгуулалттай. Бүх заавар хаяг мэдээлэл ойлгомжтой бас Англи хэл дээр учир төөрнө гэж айх зүйлгүй санагсан. Би гэхэд анх удаа очихдоо л метрог нь ойлгоод зүг чигээ амархан олоод явчихсан.

Хүмүүс муслим шашин их хатуу эмэгтэй хүнийг дорд үздэг гэсэн нийтлэг ойлголт байгаад байдаг. Би ч бас анх очихдоо нүүрээ нуухуу, гараа нуухуу гээд л их л хэцүү газар байх гэж бодож байлаа.

Гэтэл Дубайд бодит байдал эсрэгээрээ юм. 85 хувь нь гадныхан амьдардаг болоод тэр үү ерөөсөө айхтар дарамт мэдрээгүй шүү. Хүмүүс майк, фудболк, богино шорт гээд бүгд л энгийн хувцаслаад явж байсан.
Харин эмэгтэйчүүд илүү давуу эрхтэй ч юм шиг. Такси барьвал эмэгтй хүний суудаг ЯГААН таксинд суучна, айж зовох зүйлгүй амар. Метронд суувал хэрэв хүвэл эмэгтэйчүүдийн хэсэгт ороод суучна, тэр хэсэг нь хүн багатай амар санагдсан. Мягмар гаригт нь клубууд нь эмэгтэйчүүдээ үнэгүй уух зүйлээр дайлчихна хэхэ давуу тал их байгааз?
За тэгээд дубай хот бол ажилаа  хийгээд амьдраад байхад тун сайхан тайван гоё санагдлаа. Энд ямар ч байсан ирж сурна эсэн зорилго тавьлаа.

Бүгдэд нь амжилт

Гоо

No comments:

Post a Comment